Төгөлдөр хуур

                                                Төгөлдөр хуурын тухай
Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фридерик Шопены эцэг эх нь хоёулаа хөгжимд авьяаслаг хүмүүс байжээ. Шопен бүр багаасаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Анхныхаа багш Адальберт Живни гэдэг чех хүний ачаар жаал хүү улам сайн суралцаж, 7 насандаа полонез буюу эрхэмсэг аят төгөлдөр хуурын анхны бүтээлээ туурвижээ.

1829 онд Варшавын Хөгжмийн дээд сургуулийг амжилттай төгсөхөд шалгалтын хуудсан дээр “Фридерик Шопен бол хөгжмийн суу билэгтэн” гэж нэг багш нь цохон тэмдэглэсэн байв. Энэ үед Шопен төгөлдөр хуур, найрал хөгжмийн 2 концертоо бичсэн байжээ. Уг бүтээлд польш ардын аялгуу эх булаг болж өгчээ. Тэр жилүүдэд суут хөгжимчин И.С. Бах, В.А. Моцарт, Л.В. Бетховений сонгодог хөгжмөөс шамдан суралцаж, өөрийн үеийн хөгжмийн зохиолчид, тухайлбал их хийлч Паганиниас үлгэр дуурайл авч байжээ. 20 настайдаа Ф. Шопен өөрийн концертыг тоглон, дараа нь Парист очин суурьшин, амьдралынхаа тэн хагасыг тэнд өнгөрөөжээ. Ф. Шопен Парист байхдаа Лист, Берлиоз зэрэг хөгжимчид, зураач Э. Делакруа, яруу найрагч зохиолчид Адам Мицкевич, Генрих Гейне, О. Бальзак, Жорж Санд нартай дотно танилцаж нөхөрлөжээ.

Баллад, скерц, төгөлдөр хуурын сонат зэрэг түүний урын санд онцгой суурь эзлэх бусад шилдэг бүтээлээ энд туурвисан байна.

Хүнд өвчинд нэрвэгдсэн Ф. Шопен Англид 2 дахин очиж эмчлүүлсэн боловч засал авалгүй 39-тэйдээ нас баржээ. Түүнийг төрсөн нутгийнх нь шорооны хамт Парисын Пьер Лашезд оршуулж, сэрүүн ахуйдаа хүсэж байснаар хожим Эх оронд нь зүрхийг нь хүргүүлэн Варшавын хутагт загалмайн сүмд байрлуулжээ. Польшийн хөгжмийн агуу их зохиолчийн амьдрал ид насандаа ийнхүү дууссан боловч тэрээр уран бүтээлийн гандашгүй арвин өвийг хүн төрөлхтөнд үлдээжээ.

Ф. Шопены мазурк, полонез, вальс, прелюди, сонат, ноктрюн, этюд нь хөгжмийн урлагт, ялангуяа төгөлдөр хуурын урлагийн хөгжилд шинэ үеийг нээжээ. Ф. Шопены хөгжмөөс баатарлаг эрмэлзэл, баяр, гуниг, хөнгөн хошигнол, гүн сэтгэлгээ бүхнийг сонсож болно


төгөлдөр хуур нь  фортепиано буюу форте чанга пиано аяархан гэсэн үг юм. Энэхүү хөгжим дээр ямар ч янзын ая оруулж тоглодог учир төгс төгөлдөр буюу төгөлдөр хуур гэж нэрлэжээ.Төгөлдөр хуурыг рояль франц гаралтай хааны, пианино буюу итали гаралтай жижиг гэж ангилна. рояль нь 88, пианино нь 85 даруултай.
Рояль
       
пианино
                                  
Төгөлдөр хуурын даруул
Даруул буюу клавикууд  нь цагаан хар 2 янз бна. Нэг октавт 7 цагаан 5 хар нийт 12 даруул бна.Төгөлдөр хуур нь субконтр, контр, их октав, 1,2,3,4,5р октав гэж байна.
 Түлхүүр
ДО ре ми фа соль ля си хэмээх 7 нот нь 5 шугаман дээр брлана. 2р шугаман дээр соль нот байрлана. Соль түлхүүр нь 2р шугаман дээр байрладаг учир соль гэж нэрлэжээ.Доорх зурагны дээр бгаа нь соль түлхүүр харин доор бгаа нь фа түлхүүр юм. Фа түлхүүр нь мөн л фа нот байрладаг 4р шугаман дээр байрладаг тул фа түлхүүр гэж нэрлэжээ.


Педаль  буюу гишгүүр
Төгөлдөр хуур 2 педальтай бөгөөд баруун хөлийн педаль нь авиаг үргэлжлүүлэх, зүүн хөлийнх нь бүдгэрүүлэх үүрэгтэй.



No comments:

Post a Comment